GerBnB
HomeHostsWiki

Монгол даяар нүүдэлчин гэрээр хоноглох. © 2026 GerBnB

+976 94012654contact@mail.gerbnb.mn
Хост болохВикиТүгээмэл асуултТухайҮйлчилгээний нөхцөлНууцлалын бодлогоКүүки мэдэгдэлInstagramTelegramWhatsApp
НүүрАйлуудВики

GerBnB-ийн тухай:

GerBnB бол бидний сонгож бүртгэсэн Монгол малчин айлуудын гэрийг түргэн шуурхай олох, түрээслэх платформ юм. GerBnB нь хоёр том асуудлыг шийдэхээр зорьж байгаа бөгөөд эхнийх нь малчин айлуудад илүү орлого оруулж хувь нэмэр болох, хоёр дахь нь аялагчидыг аялаж байхдаа баталгаатай аюулгүй байрлах газар олох боломж юм.

Багийн Бүрэлдэхүүн
Монгол болон олон улсын гишүүдтэй
Хэрэглэгчид
Дотоодын болон олон улсын аялагчид
Гэрийн шалгалт
Хувь хүн болон орчин бүрээр
01Үүсэл

Яагаад үүссэн бэ

Хоёр том зорилгын доор үүсгэн байгуулагдсанаас эхнийх нь малчин айлуудыг дэмжиж үнэт өв соёлоо үргэлжлүүлээсэй гэсэн хүсэл мөн гадаад болон дотоодын аялагчдад монгол нүүдэлчин соёлийг таниулан сурталчилах хүсэлээс бүтсэн юм. Хамгийн гол нь тааралдсан газараа биш цэвэр байдал, аюулгүй байдал, тав тухын үндсэн шаардлагыг хангасан гэрүүдийг олох нь чухал байдаг бөгөөд хэрэглэгчдэд эдгээр стандарт хангасан гэр олоход хялбар түргэн шуурхай байхын тулд оршино.

02Бид юу вэ

Хоёр төрлийн аялагч, нэг платформ

GerBnB платформ хоёр төрлийн аялагчдад зориулагдсан: Зөвхөн үнэтэй амралтын газар, ресорт биш энгийн бөгөөд хэт үнэтэй биш газар амрахыг хүсч байгаа Монголчуудад; мөн Монголын нүүдэлчин амьдралыг мэдрэхийг хүсч буй гадаадын аялагчдад. Орон нутгийн хүмүүст хэдхэн хоног гэрт хонох нь энгийн сонголт байх ёстой – хотын бохирдсон агаараас амрах гэсэн хүмүүс, эсвэл аялаж яваа хүмүүст. GerBnB дээр байгаа гэрүүдийн ихэнх нь «жуулчлалд зориулан барьсан» биш – малчдын гэр бүлд ирж буй хамаатан, найз нөхөддөө зориулж байлгадаг нэмэлт гэрүүд юм. Бид хостуудад тэрхүү бэлэн зайгаа жижиг, нэмэлт орлогын эх үүсвэр болгоход тусалдаг – үүнийг тэд ганцаараа мэргэжлийн түвшинд хийхэд амаргүй – ингэснээр өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой болно. Гадаадын аялагчдын хувьд бид газраар мотоцикл, машинаар аялж, найдвартай хонож амрах цэг хайж яваа хүмүүст; түүнчлэн нүүдэлчин соёл мал аж ахуйтай танилцахыг хүсч байгаа, малчины ажилд туслан өнгөрөөхийг тусгайлан хүсдэг хүмүүст ч зориулагдсан.

03Шалгалт

Одон үнэлгээ зориуд ашигладаггүй

Бид дөнгөж эхлэж байгаа учир шүүлтүүргүйгээр бүх гэрийг бүртгэхийн оронд бид өөрсдөө сонгож байгаа: Малчин айл бүртэй биечлэн очиж, хостуудтай уулзан, орчины байдал болон үндсэн нөхцөлүүдийг нягт нямбай шалгадаг. Ямар ч машинаар очиж болох зам, найдвартай, цэвэр байдал, усны аюулгүй байдал гэх мэт суурь шаардлагыг хангасан гэрүүд л платформд гарна. GerBnB дээр жагссан гэр байна гэдэг нь бидний багийн хэн нэгэн тийшээ бодитоор очсон, өөрөө хоноглоход тав тухтай гэдэгт итгэлтэй байгаа гэсэн үг. Иймээс та итгэлтэйгээр манай аль ч гэрийг сонгож болно.

Суурь шалгуур

Цэвэр байдалБид өөрсдөө хоногломоор хангалттай цэвэр
УсХудаг, булагийн устай эсэх
БайршилАялагчдад бодитоор хүрэх боломжтой байршил
Зочломтгой байдалХост гэр бүлийн энгийн, жинхэнэ зочломтгой байдал
04Итгэл & Аюулгүй байдал

Юу амлах вэ

Бидний амлах зүйл бол энгийн амьдрал: аяллын хөтөлбөр биш, жинхэнэ нүүдэлчин өрх – тэдний өдөр тутмын жинхэнэ амьдралыг харах мэдрэх, өөрсөдөд нь зориулагдсан монгол гэрт байрлах. Мөн цаг агаар, замын нөхцөл байдал зэрэг урьдчилан тааварлаж болохгүй зүйлс тохиолдож болох учир хувийн бэлтгэлээ сайн хангах нь аялагчийн хариуцлага юм.

05Холбоо барих

Холбоо барих

Захиалахаас өмнө асуулт байна уу? Шууд холбогдоорой – бид түргэн шуурхай холбогдож таны асуудлыг шийдэхэд туслах болно.

Утас+976 94012654И-мэйлcontact@mail.gerbnb.mnInstagram@gerbnb.mnWhatsApp+976 94012654Telegramt.me/gerbnb

Гэрүүдийг харахад бэлэн үү?

Эсвэл захиалахаас өмнө аялагчдын хамгийн их асуудаг асуултын хариултыг уншина уу.

Гэрүүдийг үзэх →Түгээмэл асуулт унших →
НүүрАйлуудВики

GerBnB-ийн тухай тэмдэглэл

Anonymized comments guests chose to share about booking through GerBnB.

  • I am truly grateful to the GerBnB team for making this unforgettable experience possible. GerBnB gave me the opportunity to stay with Batzaya and his family and experience their everyday life in a way that I could never have arranged on my own. The team was also very kind and supportive throughout the whole process. When I had difficulty finding my host at Erdenet train station, they responded immediately, contacted the host, and kept me updated until we were able to meet. Their quick and thoughtful support made me feel reassured, especially as I was traveling alone in an unfamiliar place. What I appreciate most about GerBnB is that it connects travelers with real families and gives us the chance to experience Mongolia not simply as tourists, but through the lives of the people who call it home. I would definitely use GerBnB again and highly recommend it to anyone who wants to experience Mongolia beyond ordinary sightseeing. Thank you to the entire GerBnB team for connecting me with Batzaya and his wonderful family.

    Зочин · 2026 оны 9-р сар